Энэ сарын 15-наас Зүүн дөрвөн замаас буруун дөрвөн зам хүртэлх долоон уулзварын зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ. Тэгэхээр жолооч нар дээрх заасан байршилд зүүн гар тийш эргэж болохгүй гэсэн үг. Уг зохицуулалтыг Энхтайваны өргөн чөлөөн дэх түгжрэлийг сааруулах зорилгоор хийсэн аж. “Өдрийн сонинд” Замын цагдаагийн газрын Техник, замын хяналтын хэлтсийн даргын түр орлогч, хошууч Б.Очирбат жолооч нарыг замаа хэрхэн зөв сонгож, зорьсон газартаа түгжрэлгүй хүрч болохыг тайлбарлажээ.
Товчлон хүргэвэл “Энхтайваны өргөн чөлөөний баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх уулзварууд дээр зүүн гар тийш эргэхийг хориглох шийдвэр гаргасан. Мөн “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун урд талын уулзвар буюу хойноос ирж байгаа хөдөлгөөн зүүн гар тийш эргэхгүй гэсэн үг.
Төв шуудангийн уулзварт зүүнээс баруун тийш зорчиж буй тээврийн хэрэгслүүд хуучнаараа буюу Чингисийн өргөн чөлөө рүү урагшаа буюу зүүн гар тийш эргэж болно. Мөн зүүн дөрвөн зам болон баруун дөрвөн замын уулзварууд дээр зүүнээс баруун тийш зорчиж буй нөхцөлд хуучин зохицуулалтаар зорчиж болно. Нэг ёсондоо зүүн дөрвөн зам дээр зүүн талаас ирээд зүүн гар тийшээ буюу урагшаа эргэж болно.
Баруунаас зүүн тийш зорчиж байгаа нөхцөлд бол хойшоо эргэхгүй. Цэцэг төвийн уулзвараар хойшоо эргэх гэж байгаа нөхцөлд буюу Энхтайвны өргөн чөлөөгөөр зорчиж байгаа үед бол сонголтууд нээлттэй байгаа. Жишээлбэл, Нарны гүүрийг даваад Өгөөжийн уулзварыг сонгож хөдөлгөөнд оролцох боломжтой. Зүүн гар тал руу эргэхийг хориглосноороо нэг гэрлийн тактыг унтрааж байна гэсэн үг. Жолооч 30-40 секунд уулзвар дээр хүлээдэг байсан бол нэг такт унтрааснаар хугацаа нь 30 хувиар багасч уулзвар нэвтрэх чадвар сайжирна” гэв
Энхтайваны өргөн чөлөө Партизаны гудамжны уулзвар баруун талаас ирж байгаа зүүн гар тийш эргэх автомашин нэг дохионы хугацаанд 7-9 автомашин байдаг ба зүүн талаас ирж байгаа хөдөлгөөн гурван эгнээнээс гарч хоёр эгнээнд орох гэж хүндрэлтэй байдаг. Баруун талын зүүн гар тийш Партизаны гудамж руу эргэх хөдөлгөөн уулзвараар чигээрээ гарч эхний байр луу баруун эргэж Чоймболын гудамж руу орж, доош чигээрээ Партизаны гудамж руу орно. Ингэснээр гэрлэн дохио хоёр үетэй болж, нэвтрүүлэх чадвар 21 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 46 хувиар буурна. Цэцэг төвийн уулзвар өндөр ачаалалтай, уулзвар баруун талаас ирсэн зүүн гар тийш эргэх хөдөлгөөн Ханддоржийн гудамж руу бууж, Сөүлийн гудамж, 1-р сургуулийн гудамжаар (урдаас хойш нэг чигийн) эргэх боломжтой. Гэрлэн дохио 3 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 39 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 64 хувиар буурна.
Төв шуудангийн уулзварт баруун талаас ирж зүүн гар тийш эргэх хөдөлгөөн нэг дохионы хугацаанд 4-5 автомашин байдаг аж. Уг уулзвараар чигээрээ гарч баруун эргэж зурагт үзүүлсэнээр эргэх боломжтой. Зүүн талаас ирж байгаа хөдөлгөөн Чингисийн өргөн чөлөө рүү зүүн гар тийш эргэж болно. Нэвтрүүлэх чадвар 28 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 43 хувиар буурна
Гадаад хэргийн яамны уулзвар баруун болон зүүн талаас зүүн гар тийш эргэх хөдөлгөөн байхгүй болно. Гэрлэн дохио гурван үетэй болж, нэвтрүүлэх чадвар 37 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 41 хувиар буурна
Багшийн дээдийн уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөн 1-р эмнэлэг чиглэл рүү орж баруун эргэн, Олимпийн уулзвараар чигээрээ дээш явж болно. Гэрлэн дохио хоёр үетэй болж, нэвтрүүлэх чадвар 26 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 34 хувиар буурна.
Бөхийн өргөөний уулзвар зүүн гар тийш эргэх хөдөлгөөн уулзварын өмнө баруун эргэж Бөхийн өргөөний урдаас хойшоо явах боломжтой. Гэрлэн дохио гурван үетэй болж, нэвтрүүлэх чадвар 34 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 30 хувиар буурна гэсэн судалгаа гаргажээ.
Зүүн дөрвөн замын уулзварт баруун талаас ирсэн хөдөлгөөн уулзвараар чигээрээ гарч буцаж эргэн хойшоо явах боломжтой. Гэрлэн дохио гурван үетэй болж, нэвтрүүлэх чадвар 34 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 38 хувиар буурна.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ