Сүүлийн жилүүдэд манай улсад гэлтгүй дэлхий нийтийн дунд нарийн бэлхүүс эргэн трэнд болоод байгаа билээ. Охид бүсгүйчүүд нарийхан гоолиг бэлхүүстэй болохын тулд олон төрлийн галбиржуулагч бүс хэрэглэх болсон нууц биш. Өмнө нь манай улсын охид бүсгүйчүүд импортоор орж ирсэн турааж галбиржуулах бүс өндөр үнээр худалдан авдаг байсан бол энэ зах зээлийг Монголын олны танил бүсгүйчүүд эзлэхээр нэгэнт шийдсэн бололтой. Охид бүсгүйчүүдийнхээ бэлхүүсийг харц булаам гоолиг болгохоор жүжигчин П.Шүүдэрцэцэг өөрийн нэрийн "Шүүдэрхэн" галбиржуулах бүсээ гаргаад удаагүй байгаа ч охид бүсгүйчүүдийн дунд нилээд эрэлттэй байгаа сурагтай. Харин түүний араас загвар өмсөгч, загвар зохион бүтээгч А.Сарнай өөрийн "Monroze" брэндийн галбиржуулан тураах бүсээ охид бүсгүйчүүддээ зориулан худалдаалж эхлээд байгаа билээ. Одоо тэдний хэнийх нь бэлхүүсэвч охид бүсгүйчүүд болон хөвсгөр залуусынхаа бэлхүүсийг аварч чадахыг харах л үлдлээ.
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна