Дэлхийн 25 орны үлгэр” ном Тайланд хүүхдүүдийн гар дээр очихоор Бангкок хотноо хэвлэлтээс гарчээ. Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс “Эрхий мэргэн” үлгэрийг бэлтгэж өгснөөр энэ номонд багтжээ. Тай, англи хэлээр хэвлэгдсэн “Дэлхийн 25 орны үлгэр” номын бүх дүрс зургийг нь Тайландын дунд сургуулийн хүүхдүүд өөрсдөө зурсан байна. “Дэлхийн 25 орны үлгэр” ном нь Хүүхдийн сэтгэн бодох, дүрслэх чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ тэдэнд зөв бурууг ялган салгаж, ойлгуулах хүмүүжил, ёс суртахууны ач холбогдолтой аж. Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд нарын гэргий нарын холбоо (SHOM)-ны санаачилгаар энэ номыг бүтээжээ.
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна