МАН-ын дарга М.Энхболд өөрийг нь гүтгэсэн үйлдлийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандахаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг гүтгэсэн мэдээ гаргаж, түүнийгээ сошиал орчинд зохион байгуулалттай тарааж эхэллээ. Би төрийн албанд зүтгэхдээ хүнийг дагах, мөрдөх үүргийг хэнд ч, хэзээ ч өгч байгаагүй, надад ийм зан чанар огт байхгүйг хүмүүс мэднэ. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулна" гэжээ. Зарим хэвлэлд түүний талаар “У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн хэргийн тухайд М.Энхболд яригдах нь ойлгомжтой. Намынх нь зарим удирдлагууд түүнийг зайлуулахыг хүсэж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан хариуцлагыг түүнээс нэхэхийн хажуугаар “60 тэрбум”-ын хэрэг хяслантай гэгч нь ороож байгаа нь нэрмээс болж буй. Харин тэрбээр “дарга” хэмээх сэтрээ хэрхэн авч үлдэх нь энэ зуны үдэлтийн гол улс төр болж хувирах нь...” гэхчилэн бичжээ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа