УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийн явц, АТГ-аас гаргасан шийдвэрийн талаар Хүний эрхийн хуульч М.Ичинноров, иргэн Ч.Саранзаяа нар мэдээлэл хийлээ.
Өмгөөлөгч М.Ичинноров “Долоодугаар сарын 25-нд АТГ-т өгсөн өргөдөлийг тав хоногт шалгаж, хариу өглөө. Тэр хариунд авлигын хэрэг илрээгүй гэдгийг дурдсан байна. Харин эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй хэмээн прокурор, цагдаагийн байгууллагад шилжүүлэх мэдэгдэх хуудас явуулсан байна. Авлигын хэрэг далд явагддаг. Үүнийг илрүүлэхэд хугацаа шаардлагатай, гэрчүүдийг байцааж, нууц ажиллагаа явуулдаг. Гэтэл АТГ чухал гэрчүүдийг дуудаж байцаахгүйгээр тавхан хоногт шалгаад хаачихлаа. УИХ-ын гишүүнийг АТГ хаацайлж, түүнд давуу байдал олгож байна.
Харин бид цагдаад итгэж, найдаж байна. Цагдаа шаардлагатай бүх нотлох баримтуудыг шалгаж, сайн ажиллах байх” гэсэн мэдээллийг өглөө.
Мөн тэрбээр энэ асуудлаар УИХ-ын Хуульзүйн байнгын хороонд хандаж буйгаа хэллээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эргүүлэн татах хүсэлтийг тавих юм байна.
Ч.Саранзаяа “Миний фэйсвүүк хаягийг хаасан. Бас хуурамч хэд хэдэн хуудас үүсгээд, 500 сая төгрөг аваад алга болчихлоо гэсэн мэдээлэл тавьсан. Би өөрийнхөө нэрийг ашиглаад нийгмийн сүлжээнд мэдээлэл оруулах боломжгүй болсон. Би маш олон баримтыг фэйсвүүк хуудсаараа дэлгэж байсан. Тэгээд миний хуудсыг хаасан. Би энэ хэргийн эцсийг хүртэл явна. Гэтэл хуулийн байгууллагууд ажиллахгүй байна. Цаг хугацаа хожиж, залхаан цээрлүүлэх маягтай олон тийш нь явуулж байна. Би 500 сая төгрөг авсан бол энд хэвлэлийн хурал хийгээд суух уу. Би мөнгөний төлөө явсан бол Гантулгыг тохиролцъё гэж байхад нь мөнгө аваад алга болж болох байсан. Хүнд мөнгөөр үнэлж болохгүй, үнэт зүйл гэж байдаг юм” гэлээ.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна