Хятадын интернэтийн тэргүүлэх компаниудын нэг Тэнсентийн ерөнхийлөгч Ма Хуатэн анх удаагаа Азийн төдийгүй Хятадын баячуудын жагсаалтын нэгдүгээрт бичигдлээ. Өчигдөр буюу Даваа гарагт Тэнсент компанийн хувьцааны үнэ Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр 2.95 хувиар өссөн нь Ма Хуатэний хөрөнгийн хэмжээг $1 тэрбум орчмоор нэмэгдүүлж, $36.2 тэрбум болгожээ.
Энэ үед өмнөх тэргүүн баян Жэк Магийн хөрөнгө $35.6 тэрбум болсон тул доошилж, дэд байранд орсон байна.
Тэдний Алибаба, Тэнсент компаниуд нь дэлхийн хамгийн том интернэт зах зээл болох Хятадад хүчтэй өрсөлддөг. Тэнсент компани нь Хятадын хамгийн том мессэнжэр платформ WeChat-ийг болон бусад олон төрлийн интернэт бизнесийг эзэмшдэг юм.
Ма Хуатэн одоо дэлхийн баячуудын жагсаалтад 18 дугаарт бичигдэж байна. Түүний ард буюу 19 дүгээр байрт Азийн дэд баян болох Энэтхэгийн Мукеш Амбани, 20 дугаарт Хятадын дэд баян Жэк Ма, 21 дүгээрт Хонг Конгийн тэргүүн баян Ли Ка Шин нар жагсаж байгаа юм.
Жэк Ма ба Ма Хуатэн нарын хөрөнгийн зөрүү ердөө $1.3 тэрбум байгаа нь цаашдаа тэд олон удаа эхний хоёр байрыг солилцож эзлэхийг харуулж байна.
Эх сурвалж: Forbes
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 15 хэрэг бүртгэгджээ
Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар "Блэкрок Фма" Компанитай санамж бичиг байгууллаа