Алтны магнат Ц.Мянганбаярыг топ модель Д.Пүрэвсүрэнгээс нь салган байж суугаад М.Хайрмаа нэртэй хөөрхөн охин төрүүлж өгсөн “Ард түмний мисс” Д.Ариунцэцэг өдгөө өөр нэгний энгэр түшиж яваа. Үе мултарсан хөгшин нөхөр нь түүнийг топ модель О.Пүрэвдуламаар сольсны дараа мисс, загвар өмсөгч С.Сарнайтай нийлэн томоохон намын баяр хэсэх болсон тэрбээр төд удалгүй дахин нөхөрт гарсан. Түүний хоёр дахь нөхөр нь дуучин Д.Оюунтүлхүүрийн анхны хань, “баян” хочит Р.Базараа юм. Хил дамнасан нижгэр хуримнаасаа хойш нэг их удалгүй хоёр тийш болсон энэ хосын салалтад олон хүн харамсаж байсан нь мэдээж. “Баян” хочит Р.Базараа дуучин бүсгүйгээс салаад Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “Захиа” дууны клипэнд тоглосон 17-той жаахан охиныг гэргийгээ болгосон гэдэг. Гэвч бяцхан хүүгээ асарч суугаа Э.Оюу эр нөхрөө “Ард түмний мисс” тодотголтой, фото модель Д.Ариунцэцэгт аль хэдийнэ алдсанаа нэлээд хожуухан мэдсэн гэлцдэг. Шавилхан бүсгүйг хүүгээ тэврээд төрхөмдөө буцахад мисс Д.Ариунцэцэг бараг зөрөөд шахуу гэрт нь ирж төвхнөсөн аж. Тэрбээр “баян” хочит хүүхэмсэг нөхөртөө охин төрүүлж өгсөн бөгөөд өдгөө хувийн онгоц хөлөглөн байгалийн үзэсгэлэнт газруудаар зугаалж яваа гэнэ. Бүр өндөржүүлсэн хамгаалалтан дор өөрт нь зориулсан урлагийн тоглолтыг үзэж сонирхсон шигээ тансаглаж суугаагаа олонд дэлгэжээ.
PAPARATSI.MN
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 15 хэрэг бүртгэгджээ
Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар "Блэкрок Фма" Компанитай санамж бичиг байгууллаа