Хувьцаат компаниуд 7-р сарын 20-ны дотор санхүүгийн тайлангаа олон нийтэд мэдээллэх хуулийн заалттай ч томоохон компаниудын олонх нь тайлангаа мэдээллээгүй байна. Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй долоон компаниас гурав нь мэдээллээ ирүүлсэн гэж эдийн засагч Д.Ангар мэдээлэлжээ. Тэрбээр “Хагас жилийн санхүүгийн тайлангаа олон нийтэд зарлах хугацаа аль хэдийн хэтэрсэн. Гэтэл Хөрөнгийн Биржийн 1-р ангилалд багтдаг долоон компаниас Говь, АПУ, Сүү ХК нар санхүүгийн тайлангаа ирүүлсэн бол үлдсэн МИК, Дархан Нэхий, Мах Импекс, Талх Чихэр хувьцаат компаниуд өнөөдрийг хүртэл санхүүгийн тайлангаа олон нийтэд хүргээгүй байна. Монголд хэзээ хууль хэрэгждэг болох бол. Хууль хэрэгждэггүй газар хөрөнгийн зах зээл хөгжихгүй” гэжээ.
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна