Өмнөд Солонгос улсын Сөүл хотын шүүхээс өнөөдөр тус улсын Самсунг группийн дэд ерөнхийлөгч И Че Юнг-ийн үйлдсэн авилгалын хэрэгт 12 жил хоригдох ял оноожээ. Шүүх бүрэлдэхүүн түүнийг экс ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн авилгалын хэргийн хамсаатан бөгөөд бизнесийн үйл ажиллагаандаа түүний засгийн газраас дэмжлэг авахын тулд дотны найз, бизнес эрхлэгч Чуй Сүн Шил, түүний охин нарт 1 тэрбум 300 сая воны авилгал өгсөн буруутай гэж үзжээ. Мөн тэдний санаачлан байгуулсан урлаг, спортыг дэмжих сайн дурын санд 229 тэрбум вон хандив өгсөнийг ч авилгалын шинжтэй хэмээн үзсэн байна. Самсунг группийн дэд ерөнхийлөгч И Че Юнг-ийн өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг хүлээн авахгүй, харин давж заалдана гэж мэдэгдсэн байна.
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна