НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (UNWTO) 2017 оны ээлжит тайлангаа саяхан нийтэллээ. Тус байгууллагын тайлангаас энэ жилийн дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагыг тодорхойлж болохоор байгаа аж.Тайланд он гарсаар хүлээн авсан жуулчдын тоо өсөлттэй байгаа улс орнуудыг жагсаасан бөгөөд Монгол улс энэхүү өсөлттэй орнуудын нэгээр нэрлэгджээ. UNWTO-гийн тайланд дурдснаар 2017 он гарсаар Монголыг зорих гадаадын жуулчдын тоо 28.3 хувиар өссөн хэмээжээ. Хэдий ийм өсөлттэй орны нэгээр нэрлэгдэж байгаа боловч жуулчдын тоо толгойг нь харвал төдийлөн өндөр биш буюу 400,000 жуулчин Монголд ирээд байгаа гэнэ. Ер нь манай улс жил бүр ийм хэмжээний жуулчин хүлээж авдаг юм.
Жуулчид олноор зорчиж байгаа топ 10 орон /2017 оны эхний хагас жилд/
1.Палестин
2.Египет
3.Хойд Марианы арлууд
4.Исланд
5.Тунис
6.Вьетнам
7.Уругвай
8.Никарагуа
9.Монгол
10.Израйль
PAPARATSI.MN
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 15 хэрэг бүртгэгджээ
Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно