Энэ сарын 11-ний өдрийн баасан гаригт Архангай аймгийн Г.Дэмид жанжны нэрэмжит төв талбайд “Хятадын соёлын наадам-2017” арга хэмжээ зохион байгуулагдах юм байна. Тус арга хэмжээний хүрээнд дэлхийн биет бус соёлын өв-Зандан модоор хийсэн бүтээлүүд болон “Шар цэцгийн гүйлс” соёл урлагийн үзэсгэлэн, Хятадын ном хэвлэл, уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт тус тус болох ажээ. Мөн энэ үеэр Монгол улсын Төрийн шагналт Л.Мөрдоржийн нэрэмжит, Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын жүжигчдийн хүндэтгэлийн тоглолт, Хятадын ахмад жүжигчдийн хүндэтгэлийн тоглолт, БНХАУ-ын Хайнань мужийн урлаг жүжгийн хүрээлэнгийн дуу бүжгийн бүлгэмийн жүжигчдийн хүндэтгэлийн тоглолт БНХАУ-ын Тяньжинь хотын урлаг жүжгийн хүрээлэнгийн дуу бүжгийн бүлгэмийн жүжигчдийн хүндэтгэлийн тоглолт тус тус болох юм байна. Рок попын “Соёл-Эрдэнэ”, “Өргөө”, “Хөх тэнгэр” хамтлагийн гишүүн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Энхбаяр, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жаргалсайхан, Соёлын гавьяат зүтгэлтэн И.Болоож, Гавьяат жүжигчин С.Бархас, Гавьяат жүжигчин Б.Цолмон нар оролцсон хүндэтгэлийн тоглолт тус арга хэмжээний хөтөлбөрт бичигджээ. Мөн өдрийн үдийн 23:00 цагт “Сайн байна уу, Архангайчууд аа” шоу тоглолттой аж.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа