Олон улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөрийн нээлт Монгол Үндэсний музейд өнөөдөр болно. Нээлтийн арга хэмжээнд хөтөлбөрт тэнцсэн долоон улсын есөн залуучууд, Монгол судлалын үндэсний зөвлөл болон Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөлөгч нар оролцоно. Энэ хүрээлэнг анх ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж үүсгэн байгуулсан юм.“EBI” тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь гадаадын их, дээд сургуулиудад монгол судлалын чиглэлээр суралцаж буй бакалаврын түвшний оюутнуудыг дэмжих, тэднийг урамшуулах, монгол хэлийг шамдан сурах, монгол ахуй, соёлтой бодитоор танилцах нөхцөл, боломжоор хангахад оршдог байна. Хөтөлбөрийг Монгол судлалын үндэсний зөвлөл, “Монгол сан” ТББ, “EBI” хүрээлэн энэ сарын 07–18-ны өдрүүдэд Монгол Улсад хамтран хэрэгжүүлэх бөгөөд Улаанбаатар хот дахь монгол судлалын төвүүд, номын сан, музей, архивын газраар зочлох, эрдэмтдийн лекц сонсох, монгол ёс заншил, ахуй орчинтой танилцах аялал зэрэг үйл ажиллагаа хөтөлбөрт багтана.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа