Шадар сайд У.Хүрэлсүхийг нэр бүхий зургаан залуу дагаж, мөрдсөн гэх асуудал олны анхаарлын төвд буй. Одоогоор уг асуудлыг хууль, хяналтын байгууллагууд шалгаж байгаа бөгөөд Шадар сайдын Ажлын албанаас тагнаж мөрдөх үйл ажиллагаа явагдсан нь үнэн гэдгийг тодотггоод байгаа юм. Энэ талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр гишүүн “Монгол Улсын Шадар сайд Ухнаагийн Хүрэлсүхээс түүний амь нас, эрүүл мэнд, нэр төр, аюулгүй байдалд халдахаар Монгол Улсын зарим иргэд хууль бусаар тагнах, чагнах мөрдөх ажиллагаа явуулж байгаа тул Монгол Улсын Засгийн газрын гишүүн, төрийн нууцыг хадгалах, хамгаалах үүрэгтэй, төрийн өндөр албан тушаалтны хувьд Улсын Их Хурлын Аюулгүй Байдал Гадаад Бодлогын Байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороонд хандсан байна. Энэ асуудлыг онцгой анхаарч хуулийн дагуу зохих арга хэмжээг авах болно гэж мэдэгдсэн байна. Өмнө нь Шадар сайд У.Хүрэлсүхийн зүгээс УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаярт хандан уг асуудалд онцгой анхаарч, холбогдох арга хэмжээ авч өгөхийг хүсэн, албан тоот илгээгээд байсан юм.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ