Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоо өчигдөр сум тэсэрч, нэг иргэн нь газар дээрээ нас барсан байна. Мөн нэг иргэн нь бэртэл авч, эмнэлэгт хүргэгджээ. Энэ хэрэг явдлыг тодруулбал, Тавантолгойпд сургалт болж байх үед баруун зүгт хоёр иргэн суманд өртсөн тухай дуудлага иржээ. Энэ хэрэг сургалт болж байгаа газраас баруун зүгт болсон бөгөөд Төв аймгийн Алтанбулаг сумын 3-р багийн иргэн 49 настай Н тэсрэх зүйлд өртөж нас барсан байдалтай, тус багийн иргэн 48 настай Т ар нуруундаа шархадсан байжээ. Т-д эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлж Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн байна. Одоогоор иргэн Т-ийн биеийн байдал хэвийн болж байгаа аж. Иргэн Т-гийн хэлснээр “тухайн үед хоёр айлын хонь мал нийлэх гээд байсан тул хээр хонио хариулж байсан Н дээр очиход талийгаач хээрээс сум оллоо гэсээр түүнийгээ чулуун дээр нүдээд сууж байжээ. Тэсрэх зүйлийг нүдэж цохиж болохгүй талаар анхааруулаад, цаашаа харж бие засаж байх зуурт ард нь тэсрэх чимээ сонсогдсон аж. Миний нуруу бас шархадсан учраас юу болсныг сайн ойлгоогүй” гэсэн байна. Болсон үйл явдалтай холбогдуулан хэргийн газарт цагдаагийн байгууллага ажиллаж эхлэжээ. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс тэсрэх зүйлийн гарал үүсэл, яагаад тэсэрч дэлбэрсэн шалтгааныг судлаж байгаа юм байна.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа