МАН өнгөрсөн УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж парламентад 65 гишүүн сонгогдсон. Гэвч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшсэн, намын дарга М.Энхболд ялагдал хүлээсэн. Намын зарим гишүүд, дэмжигчид ялагдлын хариуцлагыг удирдлагуудаас нэхэж, улмаар шаардаж жагсаал цуглаан зохион байгуулаад байгаа юм. Түүнчлэн, МАН-ын залуу боловсролтой болон хүчинүүд намдаа шинэчлэлт хийхийг уриалах болсон бөгөөд тэдний буухиаг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан үргэлжлүүллээ. Тэрбээр "Ерөнхийлөгчийн сонгуулийн МАН-ын ялагдал үндсэн гурван шалтгаантай.
1. Нэр дэвшигчээ тодруулахдаа алдсан;
2. Мэргэжлийн гэх Засгийн газрын сул дорой, удаан, чадваргүй, ашиг сонирхлын зөрчилтэй, алдаа ихтэй үйл ажиллагаа;
3. 60 тэрбумын асуудал.
МАН "ардын нам" бус, хэсэг бүлэг хөрөнгөтний нам болсон байна. Хоосон толгойтой хэрнээ хязгааргүй шуналтай, улсын баялгийн дийлэнхийг халаасалж, үлдсэн хэсгээр бусдыг худалдаж авах гэсэн этгээдүүдийг энэ намаар тоглуулахгүй.
МАН дотор томоохон өөрчлөлт, цэвэрлэгээ хэрэгтэй болж. Эв нэгдэл гэдгээр бусармаг бүхнээ далдалж болохгүй. Хулгай луйвар, шударга бус дээр тогтсон эв нэгдэл гэж хаана ч байхгүй.
Бидний цохилт хүчтэй байх болно. Шударга үнэн ялах болно. Шударга үнэнд суурилсан эв нэгдэл бат бэх байх болно" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа