Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оффшорын асуудлаар олон улсын байгууллагатай хамтрах асуудлаар Сангийн сайдад хандан өнөөдөр албан бичиг хүргүүллээ. Уг албан бичигт “Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга манай улсаас оффшор бүсэд хууль бусаар байршуулсан хөрөнгийг буцаан авчирч өрийн дарамтыг багасгах чиглэлээр ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын /OECD/ оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байршуулахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны чиглэлээрх Дэлхийн форум /Global Forum of Transparency and Exchange of Information for Tax Purposes/ мөн татварын шударга тогтолцоог бүрдүүлэх Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулах /Base Erosion and Profit Shifting/ асуудлын эсрэг төсөлтэй хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм. Эдгээр байгууллагуудаас гишүүн болох саналыг 2012, 2016 онуудад манай талд тавьж байсан байна. Оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байрших явдалтай тэмцэх ажлын хүрээнд эдгээр байгууллагуудад Монгол Улс нэгдэн орох асуудлыг судлан үзэж хэрэгжүүлэхээр ажиллана уу. Явцыг эргэж мэдээллэхийг хүсье” гэсэн байна.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа