Хүчирхэг хоолой, өөрийн гэсэн өнгө төрхөөр танигдсан дуучин Б.Маралжингоо хайртайгаа учирчээ. Тэрээр өнгөрсөн жил Боловсрол суваг телевизийн "Яг түүн шиг” шоунд оролцож Эми Уайнхаус, Сиа, Наран зэрэг дүрүүдээр үзэгч олны талархлыг хүлээсэн. Мөн тэрээр 6-р сард өөрийн анхны бие даасан "Хүлээсэн учрал" нэртэй тоглолтоо амжилттай хийж уран бүтээлийн олз омог ихтэй байсан юм. Саяхан дуучин бүсгүй өөрийн цахим хуудаснаа найз залуугийн хамтаар авахуулсан зургаа хийжээ. Тэрээр өнгөрсөн зургадугаар сард нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо найз залуугийнхаа талаар "Танилцаад удаагүй байхад гоё нийлчихдэг найзууд байдаг шүү дээ. Миний сонгосон залуу хувь хүн талаасаа зөөлөн, нэг юманд тууштай, хүн чанар нь надад маш их таалагддаг, хажууд нь байхад маш тайван сэтгэл амар байдаг. Цаашдаа олон юм төлөвлөөгүй байна” гэв. Уг зураг дахь сэтгэгдлүүдээс харахад түүний найз залуу Гантогоотой ихэд адилхан харагдсан байна. Мөн түүний нэг залуутай авхуулсан зүргийг түүний найз залуу мөн үү хэмээн таамаглан асууж байсан хүмүүс ч байлаа.
PAPARATSI.MN
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 15 хэрэг бүртгэгджээ
Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно