Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн МАН-д шинэчлэл өөрчлөлтийн салхи эргүүлэх шаардлагатай гэдгийг намын гишүүд хийгээд улс төрийн хүрээнийхэн онцолж байгаа. Үүнийгээ ч мэдэрсэн МАН-ын залуу гишүүд эхнээсээ хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. “Жаран тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөнийг МАН-ын нэр бүхий гишүүд санаачлаад байгаа билээ. Гэвч намын одоогийн удирдлагууд шинэчлэл гэхээсээ илүүтэй албан тушаал дээрээ үлдэхийг илүүд үзэж буй ажээ. МАН-ын дарга М.Энхболд хариуцлага хүлээж намын даргын албан тушаалаа өгнө гэж мэдэгдсэн ч, өөрийнхөө орны хүнд тамгаа шилжүүлэх сонирхолтой байгаа гэнэ. Түүний орыг залгах хүн нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат. М.Энхболдын үг, даалгаврыг дуулгавартай биелүүлэх талаасаа чих зөөлөнтэй нэгэн учраас түүнд халаагаа өгөхийг тэрбээр илүүтэй хүсч байгаа.
Үнэмлэхүй 65 суудал авсан Засгийн газрын тэргүүний суудлаа Ж.Эрдэнэбатад “бэлэглэсэн”-ийг нь бодсон ч Ерөнхий сайд М.Энхболдоос урвах учиргүй. Нөгөөтэйгүүр тэд бол садан төрлийн холбоотнууд билээ. Тийм учраас М.Энхболд Ж.Эрдэнэбатад намын даргын суудлаа авч өгөхийн тулд өөрөө гар бие идэвхийлэн оролцож эхлэв. Ирэх есдүгээр сард МАН-ын Бага хурлыг хуралдуулж, их хурлын товыг тогтоох билээ. Тиймээс намын даргаа өөрчлөх их хурлын сценарийг М.Энхболд өөрөө найруулж буй ажээ. Тэрбээр хэд хоногийн өмнө аймаг хариуцсан МАН-ын хороон дарга нартай утсаар холбогдож зааварчилгаа өгсөн гэж бор шувуу жиргэж байна. Удахгүй болох намын Их хурлаар одоогийн засгийн газрыг тэргүүлж байгаа ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг дэмжиж оролцохыг үүрэгдсэн бололтой.
М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын зүгээс У.Хүрэлсүхийн “Зүүний хүч”-нийхэнтэй холбогдолгүй орхиж, өөрийнхөө болоод аль нэг фракцад харьяалагддаггүй гишүүдтэйгээ холбогдож чиглэл өгчээ. Мөн Ж.Эрдэнэбатыг дэмжүүлэхээр аймаг, дүүргийн намын үүрийн дарга нарт мөнгө атгуулсан гэх албан бус мэдээлэл байгаа юм. МАН-ын их хуралд нийт 1200 гаруй төлөөлөгч оролцоно. Төлөөлөгчдийн 50 гаруй хувь нь намын үүргийн дарга, жирийн гишүүд байх аж. Бусад нь УИХ-ын гишүүд, аймаг дүүрэг, газар, агентлагийн дарга нар гээд төрийн өндөр албан тушаалтнууд оролцоно. Тиймээс Их хуралд оролцох жирийн гишүүд хийгээд намын үүрийн дарга нартаа мөнгө тараахаар бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл байна.
УИХ-ын 2016 оны сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН-ын нэр дэвшигчид хөрөнгө мөнгө тараах үзэгдэл газар авсан билээ. Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ынхан нэг тэрбум гаруй төгрөгийг баруун аймагт тараахаар яваад баригдсан удаатай. Улс төрийн сонгуулийн өрсөлдөөн хөрөнгө мөнгөөр хэмжигдээд нэгэнт эхэлчихсэн. Энэ байдал нь намын дотоод сонгуульд ч халдварлаж байгаа бололтой. М.Энхболд намынхаа тамгыг “Зүүний хүчин”-ийхэнд алдахгүйн тулд бүх хүчээ дайчилж ажиллах гэнэ. Намын гишүүдийн дунд У.Хүрэлсүх нэр хүндтэй, дэмжлэг авах магадлал өндөр байгаа учраас ийнхүү гишүүдийнхээ саналыг худалдаж авахаар ажиллаж эхэлсэн бололтой.
ZINDAA.MN
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ