Унаач хүү Л.Баасандорж хөл дээрээ босчээ


Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадмаар их насны морины уралдаанд уралдаж явсан 13 настай унаач хүү мориноос унаж, маш хүнд бэртсэн талаар өмнө нь бид мэдээлсэн. Л.Баасандорж хүү 48 цагийн дотор яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай байсан бөгөөд Д.Тамир, Л.Батсайхан гэх сайхан сэтгэлтэй залуус хамтран “Blue Sky Aviation” компаниас 11 мянган ам.долларын нислэг үйлдэх зардалын асуудлыг шуурхай шийдвэрлэн тусалж, хүүгийн амь насыг аварсан билээ.

 

Одоо Л.Баасандорж хүү Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс гарч “Grand med” эмнэлэгт хэвтэн, сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа аж.