Шинээр томилогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх аравдугаар сард ОХУ, БНХАУ, БНСУ болон Японы удирдлагуудтай ОХУ-ын Владивосток хотноо уулзахаар төлөвлөжээ. Тэрбээр энэ талаар дээрх орнуудын удирдагчдад хүсэлтээ илгээсэн бөгөөд нааштай хариу ирээд байгаа аж. Энэхүү уулзалтын онцлог нь дээрх орнуудын 21 нас хүртэлх жүдо бөхийн тамирчид нэгэн дээвэр дор чуулж, спортоор дамжуулан, улс төрийн харилцаа холбоог шинэ түвшинд гаргахыг зорьж байгаа гэнэ. Х.Баттулгын хувьд МУГТ, самбо бөхийн Дэлхийн аварга болж байсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин самбо болон жүдо бөхөөр 11 наснаасаа эхэлж хичээллэжээ. Тэрбээр 2006 онд Европын Жүдо бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгчөөр сонгогдож, 2010 онд Өмнөд Солонгосын Ёнины их сургуулийн "Жүдогийн салбарын доктор" хэмээх хүндэт дипломыг авч байжээ. Үүнээс гадна В.Путин нь Санкт-Петербург хотын самбо бөхийн олон удаагийн аварга бөгөөд спортын мастер цолтой билээ. Мөн тэрбээр каратегийн хар бүстэй юм. Ийнхүү Азийн гурван том улс болон ОХУ-ын удирдлагуудтай уулзсанаар Х.Баттулга Ерөнхийлөгчийн гадаад харилцаа, геополитикийн хувьд авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа эхлэх ажээ.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна