Монголдоо хамгийн томд тооцогдох “Спорт цогцолбор”-ыг Дархан-Уул аймагт сүндэрлүүлэхээр барилгын ажил эд өрнөж байна. Тус цогцолборын төсөл 2011 онд эхэлсэн ч өмнөх Засгийн газрын үед буюу 2014 онд хөрөнгө оруулалтыг зогсоож, царцаасан нь харамсалтай. Харин энэ жил төсөвт 1.5 тэрбум төгрөгийг суулгаснаар ”царцаасан жагсаалт”-аас гарч төсөл ийнхүү урагшаа хөдөлж байгаа юм. Гэвч ирэх хоёр жилд үлдсэн хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэхгүй бол барилгын ажилд шаардагдах төсөвт өртөг улам нэмэгдэж, хүндрэл учрах тул Улсын их хурлын гишүүн Б.Жавхлан, БСШУС-ын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн зөвлөх инженер Р.Цэрэнпил, БСШУС-ын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын мэргэжилтэн О.Гэрэл мөн орон нутгийн удирдлагууд болон гүйцэтгэгч компаний удирдлагуудын бүрэлдэхүүнтэйгээр 7 дугаар сарын 28-ний өдөр Дархан хотод ажиллаж, “Спорт цогцолбор”-ын барилгын гүйцэтгэлийн явцтай газар дээр нь танилцлаа. Гүйцэтгэгч компани болох “Нэмбар” ХХК-ийн захирал О.Нэмэхболд барилгын ажлын явц өнөөдрийн байдлаар 55 хувьтай үргэлжилж байгаа тухай мэдээллэв. Энэхүү 20.000 м2 талбай бүхий “Спорт цогцолборт 2200 хүний суудалтай спорт заал, 240 хүний суудалтай олон улсын стандартад нийцсэн таван зам бүхий 25 метрийн усан бассейн, тамирчдын бэлтгэлийн өрөө, хувцас солих өрөө байхаас гадна бусад бүх төрлийн спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, бэлтгэл хийх танхимууд багтаж байгаа ажээ. Мөн тамирчдад зориулсан 120 хүний ортой зочид буудал, зоогийн газар, хурлын танхимтайгаар баригдаж байгаа нь аймгийн төдийгүй улсын хэмжээний төрөл бүрийн спортын уралдаан тэмцээн, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулах томоохон боломжийг манай аймагт бүрдүүлж байгаа юм.
Хөрөнгө оруулалтын тухайд тус цогцолбор нийт 21 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд үлдэгдэл найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ирэх хоёр жилд багтаан шийдвэрлүүлж, 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн аймаг, орон нутгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд, БСШУСЯ-ны холбогдох албаныхан бүх боломжоороо ажиллаж байна.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ