Баттөр буюу олонд Ангууч” нэрээрээ фэйсбүүк хэрэглэгчдийн дунд тэр тусмаа охидуудыг хуйлруулж, үнэнч фэнүүдтэй болсон гэхэд хэлсдэхгүй. Томоохон компаниудын рекламын нүүр царайгаар тодроод зогсохгүй “Сайн уу амьдрал минь 2 ” кинонд дүрээ мөнхлөөд амжсан адтай нэгэн. Тэрээр мөн өөрийгөө “Монголын хамгийн сайхан залуу” гэж бодож явдгаа нуудаггүй. Ингэж хэлснээрээ бас охид залуусын уур уцаарын бараад авсан. Урлаг соёлын одууд хийгээд загварынхантай нөхөрлөдөг нь түүнийг ийнхүү олны танил болоход нөлөөлсөн ч байж мэдэх юм. Үе үехэн алмайруулаад авдаг “Ангууч” нүцгэн зургаа фэйсбүүк хуудаснаа нийтэлж "нүцгэн ирээд нүцгэн буцдаг хорвоо... өнөөдөр яг ингэж төрсөн өдөр" хэмээсэн нь олныг хоёр хуваагдахад хүргэжээ. Нэг талаараа нүцгэн ирээд нүцгэн буцдаг хорвоо нь үнэн ч нөгөө талаар түүнээс үлгэр дууриалал авдаг мянга, мянган залууст буруу сэдэл төрүүлж байна хэмээн үзэгсэд цөөнгүй байна. Мөн тус зурагны тайлбартаа киноны зураг авалт хэмээсэн байлаа. Ямартай ч Ангууч шинэхэн бүтээлд хүч үзэж байгаагаа ч зарлаад авсан юм. Үүнийгээ тэрээр "Зүгээр дээ би л ингэж зоригтой тэнэгтэхгүй бол та нарын хэл амнаас айгаад хэн нэгэн дарагдаад байна. Яг үнэндээ энэ бол тийм ч сүртэй зүйл биш. Байдаг л нэг..." гэжээ хэмээн өөрийгөө өмөөрчээ.
PAPARATSI.MN
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна