Ард иргэд та нарын сонгосон, та нарын төлөөлөл саарал ордонд ороод нэг нэг өрөөг эзэгнээд та бүхний нүд чих болсон сэтгүүлчдийн өөдөөс дунд хуруу гаргаад сууж байна. Чаддаг юм бол бидний талаар муухай мэдээ гаргаарай, хэрвээ гаргавал ахиж өөрийнхөө төрийн ордонд оруулахгүй шүү гэж. Төрийн ордон тэдний гэр биш. Хаанаасаа хамгаалагч нь гэдэг шиг УИХ-ын даргын хамгаалагч н.Мөнхбат тун саяхан ZARIG.MN сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг чирчихсэн өнөөх нь уйлчихсан УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга С.Батбаатарын өрөөрүү орж харагдсан. Чамайг ахиж ордонд хөл тавиулахгүй, энэ мууд хэн үнэмлэх өгсөн юм гэж н.Мөнхбат С.Батбаатарын өрөөнд том дуугарч байв. С.Батбаатар дарга өөрөө сэтгүүлч учраас ажлаа хийснийнхээ төлөө чирэгдээд ороод ирж байгаа сэтгүүлчээ өмгөөлсөн үү, эсвэл хайрласан уу хураасан үнэмлэхийг нь эргүүлж олгосон юм билээ. Сэтгүүлч энэ хүүхэн төрийн ордонд хулгай хийждээ гэж сэрдээд хартал ZARIG.MN сайтад гишүүдийг хуралдаа ирэхгүй байна гээд үүдэнд нь бичлэг хийсэн байв. Тэр сэтгүүлч хулгай хийгээгүй ажлаа хийснийнхээ төлөө уйлаад чирүүлээд ордны коридороор явж байжээ.
Factnews.mn
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 15 хэрэг бүртгэгджээ
Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно