Хятадууд Монголтой хил залгаа аймгуудынхаа бага дунд сургуулиудыг олон улсын гэсэн нэр өгч Монгол хүүхдүүдийг олноор нь үнэ төлбөргүй элсүүлэх ажлыг эрчимтэй явуулж байгаа гэнэ. Тус сургуулийн хоол, байр, сургалт үнэгүй учир эцэг эхчүүд хүүхдүүдээ ах дүү нартай нь хамт сургахаар явуулж байгаа аж. Сургуульд сурч байгаа хүүхдүүдийн дөрөвний гурав нь монгол эмэгтэй хүүхдүүд байдаг байна. Энэхүү сургуулийн талаар Хятадын телевизээр Өмнөговь аймгаас ирж суралцаж байгаа сурагчдын тухай "Тэд яагаад Хятадад үлдэх сонирхолтой вэ" гэсэн сэдэвтэй нэвтрүүлэг хийжээ. Сургуулийн тухай мэдээллийг Дархан Монгол Нэгдэл пэйжид нэгэн Өвөр Монгол иргэн чатаар ирүүлсэн байна. Тэрбээр "Байгалийн баялгаас ч илүү үнэ цэнэтэй хүн гэсэн хүчин зүйл хяналтгүй урагшаа урсаж байна. Хүүхдийг багаас нь хятаджуулж байгааг Монголын тал анхаараасай гэж хүсэж байна" гэв.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 15 хэрэг бүртгэгджээ
Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно