Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дуу цахилгаантай ахиухан хэмжээтэй бороо, аадар орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон ЦУОШГ-аас анхааруулж байна.
2017 оны 07 дугаар сарын 29-ний 20 цагаас 07 дугаар сарын 30-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.
31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 8 дугаар сарын 1-3-нд ихэнх нутгаар усархаг бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 31-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦУОШГ
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа