Монголын анхны 3D хүүхэлдэйн шинэ бүтээл үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Ирэх сард нээлтээ хийхээр товлоод буй “Мора” нэртэй уг киноны найруулагчаар Ч.Отгонбаяр, продюссерээр Ж.Шижир ажиллаж, зохиолыг Г.Анхбаяр бичжээ. Тус хүүхэлдэйн кино нь Улаанбаатар хотод өрнөх өнөөгийн амьдралаас сэдэвлэсэн юм байна. Энэхүү кино нийт 22 дүр, 28 объекттой киноны үйл явдал Тэргэл хэмээх өөрөөсөө өөр хүнийг хайрлаж, хүндэлдэггүй зожиг зохион бүтээгч залуу “Мора” гэх нисдэг робот бүтээж буйгаар эхлэнэ. Уг хүүхэлдэйн кинонд жүжигчин Н.Ялалт, Д.Нямбаяр, Т.Нарангэрэл, Ө.Болормаа, Д.Дэлгэрсайхан, Ц.Гомбосүрэн нар дуу оруулсан байна. Нийт 1 цаг 15 минут үргэлжлэнэ. “Мора” хүүхэлдэйн киноны зураачаар Э.Бүрэнтөгс, Э.Жавхлантөгс, ахлах аниматороор Б.Эрдэнэ-Очир, А.Тамираа, Э.Бүрэнтөгс нар ажжиллажээ. Залуус “Мора” хүүхэлдэйн киногоороо “Хүн хэзээ ч өөрчлөгдөж болно. Харин өөрчлөгдөхөд ямар нэгэн шалтгаан байхад л хангалттай” гэсэн санаа хэлэхийг хүссэн байна.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа