Нийслэлийн хэмжээнд энэ жил цэцэрлэгт орж буй хоёр настнуудыг 7-р сарын 25-ны өдрөөс 8-р сарын 24 -ний өдрийн хооронд tsetserleg.ulaanbaatar.mn цахим сайтаар бүртгэж байгаа. Эцэг, эхчүүд www.tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар орж, хүүхдийн регистрийн дугаарыг хийхэд автоматаар аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирнэ. Гэхдээ цахим хэлбэрээр бүртгүүлэх боломжгүй иргэдэд зориулан бүх цэцэрлэг дээр туслах ажилтан, багш, арга зүйч нар эцэг эхчүүдэд заавар зөвлөгөө өгч ажиллаж байгааг албаныхан дуулгасан. Цахим бүртгэл явагдаж дууссаны дараа цахим элсэлт эхэлнэ. Өмнөх жилүүдийн хувьд сугалаагаар явагдаж байсан бол энэ ажил цахим бүртгэлд бүртгүүлсэн хүүхдүүдийн дундаас санамсаргүй аргаар функцээр сонгох ба үүнийг Кибэр аюулгүй байдлын газар, Тагнуулын ерөнхий газар баталгаажуулах юм байна. Харин 3-5 настай хүүхдүүдийн бүртгэлийг наймдугаар сарын 21-24-нд харьяа дүүргийнх нь цэцэрлэгт уламжлалт аргаар эцэг эх нь очиж бүртгүүлэх юм байна.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна