Энэ сарын 24-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хүчтэй мөндөр орж, хоёр хүн бэртэн, олон айлын гэр сүйдсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, долоон настай хүүхэд мөндөрт цохиулан ухаан алдаж, бие нь хөхөрсөн, есөн настай хүүхэд сумын ойролцоох “Баатарван” амралтын газрын орчимд аянганы цахилгаанд цохиулсныг эмнэлэгт хүргэсэн. 32 өрхийн гэр, хашаа нурснаас 10-н өрхийн гэр дахин ашиглах боломжгүй болсон аж. Булган аймгийн Засаг дарга Ц.Бат-Өлзийгөөр ахлуулсан ажлын хэсэг нөхцөл байдалтай танилцан, гэр орон нь сүйдэж, хүнд нөхцөлд байгаа Б.Батбаяр, Л.Чулуунбаатар, О.Отгонцагаан, У.Болдбаатар нарын дөрвөн өрхөд Онцгой байдлын газрын “Гамшгаас хамгаалах сан"-гаас таван ханатай иж бүрэн гэр олголоо.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа