Алдарт "60 тэрбум"-ын ярианы бичлэгийг хийсэн гэх иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэхүү 90 минутын бичлэгийг олон улсын шинжээчид эвлүүлэг биш гэдгийг нотолсон. Ийм байтал уг бичлэгт дуу хоолойгоо оруулсан хүмүүсийг хууль хяналтынхан огт шалгахгүй байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжээчийн дүгнэлт байна. Гэрч Доржзодовын мэдүүлэг байна. Ийм шалгах үндэслэл байгаа хэдий ч хууль хяналтынхан шалгахгүй юм. Харин эрх баригч намын гишүүд гэрч болох Г.Доржзодовыг хууль бусаар баривчлах гэж цагдаа, хуулийн байгууллагыг ашигласан. Г.Доржзодовт эрүү үүсгэх эрх байхгүй” гэлээ. Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг хуулийн байгууллагын удирдлагуудыг шинэчлэхийг шаардаж байгаа аж. Дашрамд өгүүлэхэд иргэн Г.Доржзодов аюулгүй байдлаа ханган УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт түр амьдарч байгаа гэнэ.
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө