Цэцэрлэгийн онлайн бүртгэлд өнөөдөр өдрийн 11 цагийн байдлаар 5,374 хүүхэд бүртгүүлээд байна. Энэ бол өчигдөр шөнийн 00:00 цагаас эхлэсэн бүртгэл юм. Энэхүү цахим бүртгэлийн талаар дөнгөж сая Нийслэлийн Боловсролын Газраас мэдээлэл хийлээ.Нийслэлийн хэмжээнд хоёр настай 35 мянган хүүхэд байгаагаас 12 мянга орчим хүүхэд нь цэцэрлэгт хамрагдах боломжтой. Өнөөдөр нийслэл хотод цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдье гэвэл 240 хүүхдийн хүчин чадалтай 160 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулах шаардлагатай гэсэн судалгаа байдаг аж.
Энэ жилийн хичээлийн жилд нийслэлийн болон улсын төсвөөр 13 цэцэрлэг шинээр ашиглалтад орох гэнэ. Мөн улсын төсвийн концессоор бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж байгаагаас энэ жил нийт 30 байршлаас 15 нь үйл ажиллагаагаа эхлээд, ирэх намар ашиглалтад орохоор ажиллаж байна. Үлдсэн 15 байршил нь газрын асуудлаа шийдвэрлэх шатанд байгаа гэдгийг нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэлсэн байна. Өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан болон тухайн цэцэрлэг 3-5 насны хүүхдийг шинээр элсүүлэн авах бол бүртгэлийг 2017 оны наймдугаар сарын 21-24-ний өдрүүдэд уламжлалт аргаар зохион байгуулах гэнэ.
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө