Улс орны ирээдүй хэрхэхэд хамгийн чухал нөлөө үзүүлэхүйц Боловсролын салбарт дарга тогтохоо болив. Эхлээд дэд сайд нь АНУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон суга дэвшсэн бол удалгүй салбарын сайд нь ЭЕШ-ын материал задарсан дуулианд холбогдон зөөлөн суудлаасаа буусан удаатай. Гэтэл хэдхэн хоногийн өмнө мөн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг үүрэгт албанаас нь чөлөөлсөн юм.
Түүнийг салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаагүй гэж үзсэний үндсэнд огцруулсан гэх. Гэхдээ Б.Баярсайханы тухайд тийм ч амар зайгаа тавиад өгчихгүй гэдгээ мэдэгдэж, хандах ёстой газарт нь хандана гэдгээ ч илэрхийлсэн.
Өнөө хэр нь дэд сайдгүй байгаа салбар ингэж ТНБД ч үгүй болов. Тэгвэл одоо бүтцийн томоохон өөрчлөлт орж, боловсролын салбарын хэлтэсүүд нь газар болон томорч, эрх баригч намын ураг төрлийнхөн хоолондоо орохоор яарч буй сурагтай. Эдүгээ МАН дотор ч, БСШУСЯ-нд ч ширүүн бужигнаан өрнөж буй нь хэн бүхний нүдэнд илхэн буй.
2016 оны парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсныхаа дараа эрх баригч МАН халаа сэлгээ хийж, төрийн албыг ёстой л төрлийн алба болгосон. Харин тэдний дараагийн туг тахих тэргүүн салбар нь БСШУСЯ бололтой.
Дарга тогтдоггүй салбарын ямар хэлтэс нь газар болон томорч, хэнийх нь хамаатан эзэн суухыг харах л үлдэж байна даа, таминь.
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө