Xятадын эрх баригчид Африкийн Джибути улсад анхны цэргийн баазаа байгуулсан талаар “South China Morning Post” мэдээллээ. Джибути Улс нь Дорнод Африкт оршдог жижиг улс юм. Хүн амын тоо нь 800 мянга гаруй ажээ. Энэхүү улс нь нэн ядуу орны тоонд ордог байна. Өмнө нь Францийн колони орон байжээ.
Тус улс руу сүүлийн жилүүдэд Хятад ихээр зээл өгч байсан байна. Олон Улсын шинжээчид Хятад Улс тус улсыг өрөнд унагаасныхаа дараа цэргийн бааз барих нөхцөлийг бүрдүүлж чадсан гэж үзэж байгаа юм.
Джибути, Хятадын хамтран байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу өнгөрсөн жилээс баазын дэд бүтцээ барьж эхэлжээ. Энэ мягмар гарагт хятад цэргүүдийг үдэх ёслол Хятадын Чжаньцзян боомтод болов. Хятад улс хэдэн цэрэг илгээсэн болон хэзээ цэргийн бааз нь бүрэн хэмжээгээр ажиллаж эхлэхийг нууцалж байгаа аж. Одоогоор Хятадын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцнуудыг хангах хангамжийн бааз эхний ээлжид ажиллаж эхэлсэн байна.
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө