Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган спортын өндөр амжилт үзүүлсэн “Сүлд” биеийн тамир, спортын хорооны зарим тамирчдыг ШШГЕГ-ын даргын тушаалаар шагнаж урамшууллаа.
“Сүлд” биеийн тамир, спортын хорооны ахлах дасгалжуулагч, дэд хурандаа Ц.Шийрэвт “хурандаа”, Хорих 405 дугаар ангийн тамирчин, хошууч Ц.Содномдоржид “дэд хурандаа”, “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, ахмад Т.Баасанхүүд “хошууч”, “Сүлд” биеийн тамир, спортын хорооны дарга, ахлах дэслэгч А.Даваанямд “ахмад”, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШГА-Хорих 413 дугаар ангийн тамирчин, ахлах дэслэгч Н.Жаргалбаярт “ахмад”, Хорих 439 дүгээр ангийн тамирчин, ахлах ахлагч Б.Серикт “дэслэгч”;
Мөн эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан Дорнод аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ахлах дэслэгч О.Баярбаатар, Ховд аймаг дахь ШГА-Хорих 457 дугаар ангийн дарга, ахлах дэслэгч Б.Төмөр-Очир нарыг “ахмад” цолоор тус тус шагнаж урамшууллаа.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна