Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо сүмогийн түүхэнд хамгийн олон буюу 1047 ялсан дээд амжилтанд хүрлээ. Нагоя башёгийн өнөөдрийн барилдаанд секиваке Тамавашиг давснаар мэргэжлийн сүмогийн хамгийн олон даваа авч нэрээ мөнхөлсөн озэки Кайотой эн зэрэгцлээ. Озэки Кайо 1988-2011 оны хооронд барилдах хугацаанаа 1047 даваа, ёкозүна Чиёнофүжи 1970-1991 оны хооронд 1045 даваа авсан байдаг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-нд 1000 дахь даваагаа авч байсан Хакүхо өнөөдөр домогт сүмочдын амжилтыг давтлаа. Одоо түүнд түүхэн амжилтыг эвдэх цаашлаад даваагаа нэмэх гурван өдрийн барилдаан үлдсэн. Тэрбээр 11 даваа нэг унаатай энэ башёг ганцаараа тэргүүлж яваа билээ. Маргаашийн барилдаанд озэки Такаяасутай барилдана.
PAPARATSI.MN
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ