2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн хэн гуай ч эрхэм гишүүн болохоор сонгууль болсон гэдгийг учир мэдэх хэлж буй. Тэгвэл тийм хувь зохиолоор УИХ-ын гишүүн болсон “азтагууд” нэг Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүн Л.Энхболд юм. Гишүүн болсон тэрбээр өөрийгөө “бурхан” болсон гэж эндүүрсэн бололтой. Учир нь нутгийнхаа наадмаар очоод уяачдад өөрийнхөө зургийг том гэгч нь угаалгаад, гоёмсог жаазанд хийгээд, алд цэнхэр хадагтай их л хүндэтгэлтэйгээр гардууллаа. Үүнээс үзхэд “Би УИХ-ын гишүүн болсон юм хойно эгэл ард миний зургийг хоймортоо залах ёстой” гэж сэрүүн зүүдэлсэн бололтой юм. Гэтэл тэрбээр гишүүн болоод жил гаруйн хугацаанд нутагтаа юм хийж гийгүүлэх нь битгий хэл чуулганы танхимд ганц үг ган хийж чадаагүй “бор халзан хонь”-нуудын нэг. Ядаж хийсэн зүйл, хэлэх үгтэй болчихоод ингэж шоуддаг болоосой.



Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна