МАН-ын бага хурлын гишүүд намынхаа удирдлагуудтай хариуцлага тооцох талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга М.Ганбаатар "Бид МАН-д элсээд 16 жил боллоо. Энэ хугацаанд чин үнэнч шударгаар намдаа зүтгэж ирсэн. МАН бол зөв нам. Зөв нам учраас хариуцлагын тогтолцоо зөв байж улс төрийн соёлыг тогтоох ёстой.
Энэхүү зарчмыг бий болгохын тулд шаардлага гаргасан. МАН-ын гишүүдийн хөдөлгөөнийг бид байгуулсан. Энэ нь хэн нэгэн хүнийг огцруулаад хариуцлага тооцоод тарах хөдөлгөөн биш. Цаашдаа шат шатанд зөв зүйлийг бий болгохын төлөө явна. Эхний удаад бид МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд шаардах бичиг хүргүүлж байна.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий менежер Д.Амарбаясгалан нь сонгуулийн үйл ажиллагаанд намын анхан шатны байгууллага болон гишүүд дэмжигчдийнхээ хамтын удирдлага, эв нэгдэл, дотоод ардчилал, шударга зарчмыг баримтлан ажиллаж чадаагүй. Мөн дотоод удирдлагаар хангаж, оновчтой үнэлэлт дүгнэлт өгч шийдвэр гаргаагүй учраас бид ялагдлаа.
Иймээс Д.Амарбаясгаланг өөрийн хүсэлтээр хариуцлагаа хүлээж ажлаа өгөхийг шаардаж байна. Зөвхөн нэг хүнтэй хариуцлага тооцоод дуусахгүйгээр уриалга гаргана. Намын жирийн гишүүдийн оролцоог хангаж ажиллана. Энэхүү уриалгыг шат шатны намын байгууллагууд, МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллагуудад хандаж гаргаж байна. Хариуцлагатай хамтын ажиллагааг хангаж ажиллах тус уриалганд МАН-ын удирдах зөвлөлийн 50 хувийг анхан шатны байгууллагаас хүний нөөцөөс бүрдүүлэх журмыг бий болгож, намын бага хурлаар хэлэлцүүлэхийг шаардаж байна" гэлээ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа