Оффшор данс гэдэг үг монголчуудад муу талаасаа хэдийнээ танил болжээ. Учир нь улс төрчид, түүний ойр дотны хүмүүс оффшор бүсэд данс эзэмшиж байгаа нь иргэдийн дунд нилээдгүй хардлага төрүүлж буй юм. Учир нь оффшор дансанд ямар нэг байдаар нуух шалтгаантай мөнгийг улс төрчид байршуулдаг болоод байгаа юм.
Энэ талаар Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн консерциум 2016 оны тавдугаар сарын 10 өдөр Панамд төвтэй хуулийн фирмид байрлаж байсан оффшор дансны талаарх нууц мэдээллийг олон нийтэд ил болгож зарласан. Тус мэдээлэлд 40 гаруй улсын 12 Ерөнхийлөгч, 140 гаруй улс төрчийн оффшор данс илэрснээс манай улсын нэр бүхий улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд, эдгээрийн ойр дотны хүмүүсийн мэдээлэл ил болсон.
Тухайлбал, Сангийн сайд асан Я.Очирсүх, “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл, “Тэнгри Холдинг”-ийн захирал Х.Анхбаяр, “Болд төмөр ерөө гол” компанийн захирал Б.Дэлгэрсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Х.Бум-Эрдэнэ, Нийслэл хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай нар нууц данстай нь илрэв.
Мөн улстөрчдийн хамсаатан, гэр бүлийн гишүүд оффшор бүсэд данстай бөгөөд нэг бус нэлээд хэдэн компанид хувь эзэмшдэг байх магадлалтай байна. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлгэсэн Панамын мэдээлэлд УИХ-ын гишүүн Сү.Батболдын төрсөн ах С.Бат-Очир, Ч.Батзориг, С.Баярын охид Б.Нандин, Б.Бадамханд нарын нэр байгаа юм.
Мөн С.Баярын АНУ-д байдаг гэх олон тэрбумын үнэтэй хаусны асуудалд нэр нь дурдагдаж байсан эхнэр нөхөр болох Ч.Давааням, С.Шагдардулам нарын нэр ч бий. Үүний зэрэгцээ Панамын материал олонд бүрэн эхээрээ цацагдахаас хэдхэн цагийн өмнө зарим хэвлэлээр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Сү.Батболд, Д.Батбаяр нарыг нууц данстай гэж мэдээлсэн. Гэтэл Монгол Улсын нэрээр илэрсэн оффшорчдын дунд тэдний нэр байгаагүй. Гэхдээ энэ оргүй мэдээлэл биш байв. Д.Цогтбаатар, Сү.Батболд нарын хувьд оффшор бүсэд нэгэн цагт данстай байжээ. Үүнийгээ тэд өөрсдөө хэлсэн.
Энэхүү мэдээлэл зөвхөн нэг л хуулийн фирмид хамаарах оффшор данс эзэмшигчдийн мэдээлэл бөгөөд цаашид өөр газруудад оффшор данс эзэмшигчдийн мэдээлэл ил болох нь цаг хугацааны асуудал болоод байна. Олон улсын байгууллагуудын тооцоогоор 21-32 их наяд ам.доллар оффшор дансанд байрлаж байгаа гэсэн мэдээлэл байгаа бол манай улсын 17 тэрбум ам.доллар оффшор дансанд байрлаж байна гэж иргэний нийгмийн байгууллагууд мэдэгдэж байгаа.
-ОФФШОР ДАНСАНД БАЙРШУУЛСАН МӨНГИЙГ БУЦААЖ АВАХ ЗОХИЦУУЛАЛТГҮЙ, БУЦАЖ ҮЙЧЛЭХГҮЙ ХУУЛЬ БАТЛАВ-
Оффшор данстай гишүүдээ 2016 оны УИХ-д дэвшүүлэхгүй байхыг нийгэм шаардаж байхад МАН УИХ-ын сонгуульд оффшор данстай хүн нэр дэвшиж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй гэж мэдэгдэж байв. Харин УИХ энэ оны дөрөвдүгээр сард оффшор дансыг хориглосон хууль гаргалаа гэж шоудах байгаа ч үнэндээ Хуулийн төслийн бүтэн нэршил нь, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”. Уг хуулийг баталсантай холбогдуулан Төрийн албаны тухай хуульд мөн нэмэлт өөрчлөлт орсон. Нэмэлт өөрчлөлтийн хуулийн төсөл ердөө хоёрхон хуудас.
Эрх баригчдийн батласан оффшорыэ эсрэг хуулиар Сонгуульд нэр дэвшихдээ оффшорт данстай бол урьдчилан мэдэгдэхэд л болно. Харин сонгогдсон хойноо оффшор дахь асуудлаа гурван сарын дотор цэгцлэх ёстой. Цэгцлэхдээ дансаа хаалгаж, хөрөнгөө татах замаар хувийн асудлаа зохицуулна. Мөн оффшор дахь хөрөнгө, хуулийн этгээдээ бусдад шилжүүлэх, худалдах, дуусгавар болох эрх нь хуулийн хүрээнд нээлттэй.
Гэхдээ албан тушаалтан суралцах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, хөдөлмөр эрхлэх явцдаа оффшор бүсэд данс нээлгэхэд хуулиар түүнийг хориглохгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн оффшор бүсэд хамаардаг гадны оронд эмчилгээ хийлгэхээр очихдоо тэнд данс нээлгэх бүрэн эрхтэй. Үүнийгээ АТГ-д бичгээр мэдэгдэхэд л болно. Гол хуулийн цоорхой нь энэ юм. Хуулийн хүрээнд асуудлаа цэгцэлсэн л бол ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, үүсч болзошгүй гэх үндэслэл болохгүй юм байна. Харин тухайлсан заалтуудыг зөрчсөн бол албан тушаалтныг эргүүлэн татах үндэслэл болгохоор зааж өгч. Хуулийн төслийн гол агуулгыг нь ердөө л ийм. Харин яг хуулиа батлахдаа эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй байх зарчмаар “бөөрөнхий” хандсан нь дээрх заалтуудас харагдана. Олон нийтэд уг хууль батлагдсанаар оффшорт данстай гэгддэг С.Баяр, С.Баярцогт тэргүүтэй улстөрчдөд хариуцлага тооцож, тэдний нууж буй оффшор данстай мөнгө монголд орж ирнэ гэсэн хүлээлт нийгэмд байсан хэдий ч хууль буцаж үйлчлэхгүй учраас энэ асуудал талаар өнгөрч байгаа юм.
-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АНУ-ААС ОФФШОР БҮСТ БАЙГАА МОНГОЛЫН ХӨРӨНГИЙГ ЭРГҮҮЛЖ АВЧРАХАД ТУСЛАМЖ ХҮСЛЭЭ -
Харин өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай ажлын уулзалт хийх үеэрээ “Оффшор бүст байгаа Монгол Улсын хөрөнгийг эргүүлж авч ирэхэд АНУ-аас тусламж хүслээ. Харин түүний тусламжийн хариуд АНУ-ын элчин сайд “Авлигатай тэмцэх болон оффшор бүст байгаа хууль бус орлогыг нээн илрүүлэхэд Монгол Улсад туслахдаа таатай байх болно” гэжээ.
Medee.MN
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ