Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг чөлөөлсөн. Түүнийг салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй гэх үндэслэлээр чөлөөлсөн. Б.Баярсайхан өнөөдөр Засгийн газрын тогтоолыг хүлээж авахаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбаттай уулзсан байна. Тэрээр ажлаас чөлөөлөгдсөн асуудлыг үндэслэлгүй шийдвэр гэж үзэж буйгаа тайлбар хийсэн.
Өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргатай уулзаад зогсохгүй УИХ, МАН-ын удирдлагуудтай уулзаж, асуудлаар тавьж буй аж. Тэрбээр ордны коридорт утсаар УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын туслах н.Эрдэнэбаярлуу залгаж, "Би даргатай уулзахгүй бол болохгүй байна.Намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлчихлөө" гэж ярив.
ZINDAA.MN
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа