Мансууруулах төрлийн бодис хууль бусаар тээвэрлэж явсан иргэдийг цагдаагийнхан саатуулжээ. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутагт энэ сарын 17-ны оройн 18-19 цагийн үед цагдаагийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа Захиргааны хэргийн Шүүхийн байрны хойд талд сэжиг бүхий явж байсан 20-26 насны 5 иргэнийг шалгахад нэгнийх нь халааснаас цаасанд боосон ногоон өнгийн ургамал гарч ирснийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шалгаж эхлээд байна.
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “хар тамхи татсан хүн танхайраад байна” гэсэн мэдээллийн мөрөөр шалгахад тус дүүргийн 11 дүгээр хороонд суух эрэгтэй 26 настай Ө нь хар тамхины төрлийн өвс хэрэглэж мансуурсан байдалтай байсныг мөн тус дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэргийн газраас эд мөрийн баримтаар 0,5 гр хар тамхины төрлийн бодис хураан авчээ.
PAPARATSI.MN
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа