Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын илрүүлсэн “Панамын материалууд” гэх 215 мянган компани, бизнесмэн, улстөрчийн оффшор дансны мэдээлэл дотор Монголын зарим улс төрчдийн нэрс гарч ирж байсан. Тэгвэл тус баримт дотор Ерөнхий сайд асан С.Баярын АНУ-д амьдардаг Б.Нандин, Б.Бадамханд хоёр охиных нь нэрс гарч ирсэн.

АНУ-ын хайлтаар илэрсэн Б.Бадамхандын хувьд Багамын аралд байрлалтай Гоулд Уеллен Инк компанийн нэр дээр дөрвөн ч данс байгаа бол Энрико Дел Каса гэх испани нэртэй хүн хамтрагчаар бүртгүүлсэн Б.Нандин гэх хүнд хоёр ч данс байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд түүний охидуудын нэр дээрх дансны асуудал нэлээд сөхөгдөж, Англи улс дахь монголчууд тайван жагсаал хийхэд хүргэсэн. Учир нь тэрбээр Англи улс дахь Элчин сайдын албан тушаал хашдаг юм. Тэгвэл энэ асуудал дахин сөхөгдөж эхэллээ. Учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү "С.Баярын Монголдоо авчрах талаарх саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ" хэмээн жиргэжээ.
Харин С.Баяр “Надад оффшор данс байхгүй. Улс төрч хүнд оффшор данс байх ёсгүй гэж үздэг. Гэхдээ хуулийн зохицуулалт нь ямар юм. Миний очих гэж байгаа улсын хувьд ямар үйл явдал болсонд мэдэх юм алга. Оффшор данстай холбоотой асуудлаар шалгуулж хариуцлага хүлээхэд би бэлэн байна" хэмээн тайлбар хийсэн билээ.
24TSag.MN

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна