Ой, хээрийн түймэртэй тэмцэх ажилд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарал хандуулан эрчимтэй ажиллаж буй. Ням гарагт шуурхай зарласан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гал түймрийг унтраахад Онцгой байдлын албан хаагчдыг дэмжиж, сайн дураараа нэгдэж буй иргэдэд урамшуулал олгох тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт чиглэл өгчээ. Энэ чиглэлийн дагуу урамшууллын мөнгийг нэг хүнд өдөрт 40 мянган төгрөгөөр тооцон олгохоор боллоо. Уг мөнгийг Нийтийг хамарсан үйл ажиллагаа, ажил үйлчилгээний зардал буюу байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшгийн үед ажилгүй иргэдийг дайчилж ажиллуулахад зориулагдаг зардлаас санхүүжүүлэхийг даалгалаа. Одоогоор нийслэл, есөн дүүрэг, түймрийн голомтот бүс 2 аймагт нийт 1 тэрбум 59 сая төгрөг хуваарилаад байна. Урамшуулал олгох ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцан ажиллаж байгааг тус яамнаас мэдээллээ. Монгол Улсын хэмжээнд 2017 он гарснаас хойш нийт 145 ой, хээрийн түймэр гарч, тэдгээрийн 90 гаруй хувийг унтраасан ч 66 мянга гаруй га талбай шатсан. Үүнээс сүүлийн өдрүүдэд төв суурин газрыг тойрсон түймрийн тохиолдол 20 гаруй гарснаас унтрааж, цурамд оруулж эхэллээ.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна