Сүүлийн хэдэн сар сүр дуулиан ихтэй байсан Монгол улс шинэхэн Ерөнхийлөгчтэй болж, үйл явдал улсын баяр наадмаар үргэлжилсэн. Сонгуулийн хар бараан сурталчилгаанаас гадна ард түмний эгдүүцлийг хамгийн ихээр хүргэсэн зүйл бол манай улсын урлаг, соёлын олны танил эрхмүүд ёстой л нэг утсан хүүхэлдтэй шиг МАН-ын сурталчилгааг хийж, өөрсдийгөө хэн болохыг харуулаад авсан. Олны хайр хүндэтгэлд өлгийдүүлсээр ирсэн тэдгээр эрхэмүүд олсон нэр хүндээ ёстой нэг шороотой хутгасан.
Тухайлбал “Цогоо гуай” рекламыг МАН худалдан авч , Дуучин Д.Болд үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө М.Энхболдгуайг сонгож байна хэмээн залуусыг уриалж, олны танил залуу уран бүтээлчид өөрсдийн толгүйгүй мэт цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ах намын зааврын дагуу ажиллаж байсан нь хэн хүнд ойлгомжтой ядруухан пи ар байсан нь өнөөдрийн сонголтонд нөлөөлсөн нь ч бий.
Харин МУГЖ Д. Хүрэлхүү үзэл бодолдоо үнэнч үлдэж ганцаараа Ж.Баттулгын талд бат зогсож, эр хүний ноён нуруу, ёс суртахууныг харуулаад авсан нь талархууштай.
Ямартаа ч энэ удаагийн сонгууль нам, мөнгө дагасан урлагийнханд ихээхэн халтай “Улс төр” байлаа!Хөлс хүчээ урсган байж олж авсан нэр хүндээ нэг удаагийн сонгуулиар унагах нь дэндүү хайран л юм даа уран бүтээлчид минь...
PAPARATSI.MN
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ