Улсын хэмжээнд ой хээрийн түймэр ихээр гарч, онц байдал зарлахад хүрээд байгаа энэ үед хүн бүр өөрсдийн чадах чинээгээрээ гар бие оролцож, хандив мөнгө цуглуулж байгаа билээ. Олон нийтийг уриалан дуудаж түүчээлэн хөдөлдөг урлагийнхан маань энэ удаад нэг л нам жим байгааг олж харсан Хурд хамтлагийнхан энэ бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд хандивын тоглолт хийх санаачлага гаргажээ. Тус хамтлагийнхан хандивын тоглолт хийж цугласан орлогыг нь Онцгой байдлын газарт хандивлах санаачлага гаргаснаа Улсын онцгой комиссын гишүүдэд болон ОБЕГ-т хүргүүлж, тоглолтыг зохион байгуулах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбай болон хөгжим техникт дэмжлэг үзүүлж хамтран зохион байгуулахыг хүссэн байна. Мөн урлагийнхан болон ард иргэдийг өргөнөөр оролцохыг уриалж байгаа аж.
PAPARATSI.MN
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа