Алтан Дорнод Монгол ХХК гал унтраахад зориулж 10 сая төгрөг хандивлалаа


Монгол даяар 26 түймэр асаж байна , дор хаяж гурван Ка-32А загварын түймэр унтрааж , ус цацдаг ОБЕГ-ын зориулалттай нисдэг тэрэг хэрэгтэй байна . Монгол орон минь галд шатаж Өвгөдийн минь газар шороо үнсээр уйлж байна. Монгол залуус өөрсдийн чадах чинээгээрээ туслаж байна. Өөрсдийн биеэр гал унтраалцаж байгаа хэсэг залуус байгаа бол өөр нэг хэсэг нь тэдэнд хоол хүнс, усны зүйл хүргэж байна. Монголоо гэсэн сэтгэлтэй цөөн хэдэн хүмүүс л энэ их галын төлөө тэмцэж байгаа ОБЕГ-ын залууст туслаж байна. Тэгвэл энэ сайн үйлсэд Үндэсний уул уурхайн томоохон компани Алтан Дорнод Монгол ХХК-ий захирал Т.Ганболд нэгдлээ. Учир нь тус компани  гал унтраах ажилд зориулан ОБЕГ-ын дансанд 10 сая төгрөг хандивлалаа. Мөн тэд нийгмийн хариуцлагаа ухамсарлан үндэсний компаниудаа туслахыг уриалсан байна.  Газар шороо уулс ус чинь шатаж байна. Тэдэнд тусламж хэрэгтэй байна. Ямартай ч өөрсдийн чадлаараа туслаж дэмжиж байгаа Алтан Дорнод Монгол ХХК-д баярласан талархсанаа илэрхийлье. Мөн бусад томоохон аж ахуй нэгж байгууллагууд, хөрөнгөтнүүд ээ эх орныхоо төлөө өөрсдийн гараа сунгаач.  Эх оронч үзэл  гэдэг хий хоосон цээжээ дэлдэх бус, эх дэлхийтэйгээ зөв зохистой харьцах, наад зах нь хогоо хаяхгүй байхаас эхэлдэг гэдгийг хүн бүр дор бүрнээ ухамсарлавал зохилтой.

 

PAPARATSI.MN