Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Хөвсгөл нутгийнхан одтой наадсан билээ. Наадмын дараа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ."Шинэ арслан Ц.Содномдорж, Шинэ гавъяат уртын дуучин Б.Мөнхбаатар нар маань ирж баяр хөөрөө хуваалцлаа. Содном дүүдээ Төрийн наадамд 12 түрүү авсан их аварга Б.Бат-Эрдэнийн хувилгаан ринбүчи Гүрдаваа багшид өргөж, багш минь надад хайрласан Хаш цагаан хөөргийг ерөөл бодож бэлэглэлээ дээ. Мөн Мөнхбаатар дүүдээ багшийн амьд сэрүүндээ авшигласан шүтээн бурхан өргөн барив. Эрхэм дүү нартаа болон сайхан хүү төрүүлж өсгөсөн ижий нарт нь эрүүл энх, урт удаан нас, хамгийн сайхан бүхнийг хүсье. Нутгийн уул ус ивээсэн сайхан наадам боллоо. Магнай тэнэгэр наадлаа. Урт холын зам нь ухаан төгс болтугай" хэмээсэн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа