Улсын онцгой комисс яг одоо Шадар сайдын өрөөнд хуралдаж байна. Шадар сайд У.Хүрэлсүх хуралдааныг нээж товч мэдээлэл өглөө.
Тэрбээр, ”Цагийн байдал хүнд байна. Өнөөдрийн байдлаар 22 газар түймэртэй байна. Нэг түймрийг цурманд оруулсан. 2017 он гарснаас хойш 145 удаагийн ой хээрийн түймэр гарлаа. Долдугаар сарын 1-ний дотор өмнө асч байсан 15 түймрийг унтраасан. Онцгой байдлын алба хаагчид бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байна. 700 гаруй ажилтан, албан хаагчид, 50 гаруй автомашин, тоног төхөөрөмжтэй ажиллаж байгаа” гэлээ.
Үүний дараа Батлан хамгаалах яам, Хууль зүйн яам, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд, холбогдох байгууллагынхан цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна.
Сэлэнгэ аймагт 9 түймэр асч байна. Үүний гурав нь Ерөө суманд, Мандал суманд дөрөв, Хүдэрт хоёр түймэр асч байна.
Төв аймгийн хувьд Батсүмбэрт 5, Эрдэнэ суманд 1 түймэр гарч байгаа. Үүнээс долдугаар сарын 11-нд Батсүмбэр суманд гарсан нэг түймрийг цурманд оруулсан. Бүрэн унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн хувьд Гурванбулаг, Сэлэнгэ суманд хоёр түймэр асч байна.
Автомашингүй хүрэх боломжгүй Асралт хайрхан зэрэг гурван газарт түймрийн голомт 4-5 цэг хиймэл дагуулаар илэрсэн.
Энэ оны хувьд Онцгой байдлын бие бүрэлдэхүүнийг нисдэг тэргээр 9 удаа түймэр гарч буй газруудад хүргэж ажилласан. Энэ оны тухайд Зэвсэгт хүчнээс 230 гаруй албан хаагчийг дайчилж ажилласан.
Наадмын өмнө өгсөн үүргийн дагуу говийн аймгууд буюу эрсдэл багатай аймаг, нийслэлээс 109 албан хаагчийг Төв, Сэлэнгэд хуваарилан ажиллаж байгаа.
ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтарч ажиллах талаар хүсэлт тавьсан. Тэд дэмжиж, Сибирийн мужийн онцгой байдлын газартаа чиглэл өгсөн байгаа. ОХУ-аас агаараас ус цацах нисдэг тэрэг хүссэн. Өнөөдөр энэ асуудалд тодорхой хариу ирнэ.
Өнөөдрийн байдлаар гарч байгаа түймэртэй холбогдуулан Зэвсэгт хүчний цэрэг, дайчдыг дайчлах шийдвэр гараагүй байгаа. Шаардлагатай нөхцөлд түймэр унтраах ажилд дайчлагдахад бэлэн.
Ард, иргэд анхаарал тавьж байгаад талархалтай байгаа. Гэхдээ аюулгүй байдал талаасаа хүндрэлтэй. Үнэхээр нөхцөл байдал хүндэрвэл тодорхой удирдлагаар хангаж ажиллах нөхцлийг бүрдүүлж ажиллана гэдгийг анхааруулж байна. Шаардлага гарван бид иргэдээ дайчилж, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэйгөөр ажиллана.
Ой хээрийн түймэр хяналтаас гараагүй байгаа. Хяналтаас гарвал бид шаардлагатай бүх арга хэмжээг авна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ