ЮНЕСКО зөвхөн эрчүүд амьдардаг Японы арлыг "Дэлхийн соёлын өв"-д бүртгэснээ зарласан талаар “Cursorinfo.co.il” цахим хуудаст мэдээлэлсэн байна. AFP агентлагийн мэдээлснээр, Окиношима арал дээр зөвхөн лам нар амьдардаг бөгөөд тэд бүтэн жилийн турш залбирал үйлддэг ажээ. Тус арал дээрх орон нутгийн шинто ариун сүмд жилд ганцхан удаа хоёр цагийн хугацаанд, шашны ёслолд оролцохыг зөвхөн эрчүүдэд зөвшөөрдөг байна. Энэ жилийн 200 зочин тийш очихын өмнө заавал далайд угаал үйлдсэн байх ёстой аж. Тус аралд эмэгтэйчүүд очихыг хориглодог юм байна. Япон улсын баруун өмнөд нутгийн Фүкүока мужийн нутаг дэвсгэрт харьяалагдах уг аралд олон тооны сүм байдаг ажээ. Окиношима арал дээр нийтдээ 80 мянга гаруй ширхэг эртний түүхийн эд өлгийн зүйлс байдгийг япон үндэстний үнэт баялаг хэмээн үздэг байна. Арал дээр очсон эрчүүд аяллынхаа талаар хэнд ч ярих ёсгүй, арлаас ямар нэгэн эд зүйл авч явахыг хатуу хориглодог талаар зарим эх сурвалж хэлсэн байна
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа