Цаг уурчид ойрын хэд хоногтоо хэт халуун үргэлжилнэ гэж байна. Бороо хургүй халуун өдрүүд араасаа гамшиг дагуулж эхлэв. Өнөө өглөө гэхэд Улаанбаатар өвөл цаг шиг утаан дунд сүүмэлзэж байна. Алсын түймрийн утаа ийнхүү ирээд байгаа аж. Төв, Сэлэнгэ аймгийн хэд хэдэн газарт ойн түймэр асаж байгаа гэх мэдээлэл байна. Ялангуяа Батсүмбэр сумын нутагт гарсан түймэр ихээхэн тархаж, дийлж унтраахад бэрхтэй болж байгаа бололтой. Угаас хуурай гантай халуун байгаа энэ зуны хувьд түймэр дайны хажуугаар дажин гэдэг шиг л юм болж байна. Энэ жилийн тухайд ихэнх нутгаар гантай байна. Хэт халалтын улмаас ургац алдаж болзошгүйг салбарын яам сануулсан. Тодруулбал, улсын хэмжээнд ургацынхаа 40 хувийг алдах эрсдэлтэй болжээ. 2017 онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа тариалсан. Үүнээс 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийсэн юм.Мөн 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилтыг дэвшүүлжээ. 498.5 мянган тонн үр тариа, үүнээс 477.6 мянган тонн улаан буудай, 166.5 мянган тонн төмс, 102.1 мянган тонн хүнсний ногоо, 46.4 мянган тонн малын тэжээл, 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах төлөвлөгөө боловсруулсан аж. Гэвч байдал энэ янзаар үргэлжилбэл эрсдэл бий болж, төлөвлөсөн ургацынхаа тодорхой хувийг алдахаар болж байна
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна