Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам дууссан ч үйлчилгээний газрууд амарч байна. Ингээд томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарийг танилцуулъя.
“НАРАНТУУЛ” олон улсын худалдааны төв: Энэ сарын 16-ныг хүртэл амарна.
ХАРХОРИН: Энэ сарын 15-ныг хүртэл амарна.
БӨМБӨГӨР: 7-р сарын 17-ныг дуустал амарна.
БАРС: 7-р сарын 15-ныг дуустал амарна.
ХҮЧИТ ШОНХОР: Энэ сарын 16-ныг дуустал амарна.
ДА ХҮРЭЭ техникийн зах: Энэ сарын 17-ныг дуустал амарна.
ӨГӨӨМӨР ЗАХ: 7-р сарын 11-19-нийг дуустал амарна.
Амралтын өдрүүдэд ажиллах банкуудын цагийн хуваарь
Есөн өдөр үргэлжилж буй баяр наадмын амралтын өдрүүдэд арилжааны банкнуудын ажиллах цагийн хуваарийг дахин танилцуулъя.
ТӨРИЙН БАНК
7-р сарын 14-ний өдөр Хүүхдийн 100, XIII хорооллын автобусны буудал, 17 дугаар сургуулийн хажууд байрлах салбарууд 10.00-16.00 цаг хүртэл,
7-р сарын 15-ны өдөр Таван шар, Налайх дүүрэг болоод 1000 нэрийн барааны зүүн талд байрлах салбарууд тус бүр 10.00-16.00 цаг хүртэл,
7-р сарын 16-ны өдөр бүх салбар 10.00-16.00 цаг хүртэл,
7-р сарын 17-ноос эхлэн бүх салбар хэвийн ажиллаж эхэлнэ.
Хаан банк
7-р сарын 11-15 ны хооронд амарна.
7-р сарын 16-ны өдрөөс хэвийн ажиллаж эхэлнэ.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
7-р сарын 10, 14-ны өдөр зарим салбарууд ажиллана.
7-р сарын 14-ны өдөр Бөхийн өргөө, Хүүхдийн 100, Баянгол зочид буудал, Центр пойнт, Баянцээл орчимд байрлах бүх салбарууд 10.30-16.30 цаг хүртэл
7-р сарын 15-ны өдөр бямба гаригт ажилладаг бүх салбар хуваарийн дагуу 10.00-17.00 цаг хүртэл ажиллана.
7-р сарын 16-наас хэвийн ажиллаж эхэлнэ.
ХАС БАНК:
7-р сарын 14-ний өдөр Emart –ийн салбар 10.00-22.00 цаг хүртэл, XIII хорооллын автобусны хойно байрлах салбар нь 10.00-18.00 цаг хүртэл, Саппоро дахь салбар 10.00-18.00 цаг хүртэл,
7-р сарын 15-ны өдөр Ард кино театрын салбар 10.00-18.00 цаг хүртэл
7-р сарын 16-ны өдөр Нарантуул захад байрлах салбар амарч, бусад бүх салбар хуваарийн дагуу ажиллана.
ГОЛОМТ БАНК:
7-р сарын 14, 15-ны өдрүүдэд дээрх салбар дээрхээс бусад бүх салбар нэгжүүд амарна.
7-р сарын 17-ноос бүх салбар нэгжүүд ердийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна