ШУТИС цагтаа шилдэгт тооцогдож, хүн ардын ам ч сайтай байлаа. Одоо бол ШУТИС гэвэл өө нөгөө архичдын сургууль гэж эцэг эхчүүд хүлээж авдаг болж. Улсын сургууль тулдаа л дээгүүрхэн жагсдаг болохоос нэр хүндийн хувьд авах юмгүй болсон гэхэд хэлсдэхгүй. Энэ сургуулийн оюутнууд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэрэгт нэлээд холбогддог. Гэхдээ энэ нь багш нараас нь болдог байж магадгүй байна. Тус сургуулийн эрхэм хүндэт эрдэмтэн багш нар гайгүй сайн шоучин гэдэг нь өнгөрсөн жилийн тайлангаас нь харагджээ.
2016 онд ШУТИС-ийн багш нарын баярын арга хэмжээнд 31,3 сая төгрөгийг зарцуулсан байна. Ууж идэж наргина гэхэд дэндсэн энэ тоо дээр дооргүй хэмнэлтийн тухай ярьж байгаа цаг үетэй огтхон ч нийцэхгүй байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаанд хөрөнгийг хайр найргүй цацаж байгааг сул орж ирсэн мөнгө хэмээсэн нь олон нийтийн бухимдлыг хүргээд авсан. Харин ШУТИС-д сул орж ирсэн мөнгө гэж баймааргүй юм. Сургалтын төлбөр авсны хариуд чанартай мэдлэг оюутнуудад өгөх үүрэгтэй. Гэтэл төлбөрийн мөнгө нь шоу наадамд зориулагдсан байх юм. Багш нарын баярын арга хэмжээнээс гадна хүлээн авалтад зарцуулсан гэх ахиад 76,2 сая төгрөгийг шалгалтынхан илрүүлсэн байна. Хар ухаанаар бодоход багш нарын баярын арга хэмжээ гэдэг нь сургууль дотроо хийсэн цайллага, хүлээн авалт гэдэг гадны хүнийг урьж хийсэн дайллага бололтой. Хүлээн авалтыг сургуулийн удирдлага л хийнэ. 76 сая төгрөг зарцуулсан гэхээр захирал Б.Очирбат ч хүлээн авалтыг хийсэн шиг хийдэг юм байна. Магтахаас өөр яахав... “Ялыг нь үүрч байгаа хойно ямбыг нь эдлэх ёстой” гэсэн хуучин цагийн хүнд сурталтнуудын өөрийгөө хамгаалсан үг бий. Гэхдээ хүлээн авалтыг хийсэн шиг хийдэг захирал ажлыг хийсэн шиг хийж байгаа юу гэдэгт харин ч асуудал бий.
PAPARATSI.MN
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ